Лхагва 2019-01-02 Улаангом
MOJO   2020-10-30

Хэрсүү иргэд болцгооё

      Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр МСНЭ-ийн Увс аймаг дахь салбар зөвлөл “Иргэд болон сэтгүүлчид хамтран орон нутгийн төсвийн мэдээллийг түгээх нь” төслийг хэрэгжүүлж байна. Иргэдийн мэдэх эрхээ эдлэх, мэдээлэл олж авах, аливаа  асуудалд мэдээлэлтэй, бүтээлчээр хандах мэдлэгт суурилсан бодит оролцоог хангаж, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой.

     Энэ төслийн хүрээнд иргэд болон сэтгүүлчдэд зориулан тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх ур чадварыг олгох сургалт зохион байгуулсан. Сургалт хамрагдсан сэтгүүлчид болон иргэд ил тод байдал, төсөвтэй холбоотой сэдвийг сонгон ажиглалт судалгаа хийсэн. Тэрхүү ажиглалтаа, судалгаагаа илтгэл болгон бэлтгэж “Monitoring talks” хэлбэрээр олон нийтэд түгээж байна.

           Их сургуулиа төгсөөд төрөлх Увс аймагтаа ажиллаж, амьдрахаар ирсэн Г.Тэмүүлэн ажил хайсан түүх. Хүн бүрд тохиолддог, мэддэг мэт ажил хайх үйл явцаас Г.Тэмүүлэн чухам юуг олж анзаарсан юм бол?

 

 

    Сэтгүүлч Батхүүгийн УАЗ-469 машинтай холбоотой түүх “Орон нутгийн өмчийн дуудлага худалдааны зар мэдээлэл хүртээмжтэй байдаг билүү? хэмээн асуухад, анзаарахад хүргэнэ гэдэгт итгэж байна.  

 

 

Эмч Д.Дулмаа төсөвт иргэдийн оролцоог хангах талаар сүүлийн үед илүү ажиллаж байна. Эмчид төсөв ямар хамаатай юм гэж битгий хийсвэр дүгнээрэй. Хамгийн их хамаатай. Яагаад гэвэл?

Муу, бурууд дасан зохицох гэдэг иргэдийг улам сул дорой болгодог. Хөшиг нээгдэхийг хүлээсээр байх уу, үйлдэл хийж тэрслэх үү. Тэрслэхийн тулд бидэнд мэдээлэл ус агаар мэт хэрэгтэй.

     Хэрсүү иргэн болцгооё. Иргэд мэдээллийг эрх хайдаггүй, боловсруулдаггүй, нягталдаггүйгээс төрийн байгууллага иргэдийг төөрөгдүүлэх мэдээлэл түгээж байна. Иргэд мэдээлэлд хэрсүү ханддаг болчихвол  төр илүү  хариуцлагатай болно. Хариуцлагатай, хэрсүү байцгаая.  

839   0
НИЙТЭЛСЭН: MyUvs