Лхагва 2019-01-02 Улаангом
MOJO   2021-06-29

TEDxUlaanbaatar “Ирээдүй Хүүхдийн Нүдээр” арга хэмжээний илтгэлийг хүргэж байна

    НҮБ-ын Хүүхдийн сан байгуулсны 75 жилийн ойд зориулан TEDxUlaanbaatar “Ирээдүй Хүүхдийн Нүдээр” арга хэмжээг зохион байгуулсан юм. Энэ арга хэмжээний үеэр 15-17 насны зургаан илтгэгч өөрсдийн үнэ цэнэтэй санал бодлоо илэрхийлсэн шилдэг илтгэлүүдийг хуваалцаж байна. 
Эх сурвалж: facebook.com/tedxulaanbaatar

Т.Мандухай: Гараа тогтмол, зөв угааж хэвшицгээе 

     Ариун цэврийн асуудал хүмүүс бид нарт тулгамдаж буй асуудлын нэг яалтчгүй мөн. Тиймээс Т.Мандухай гар угаахын ач холбогдол болон  энэ асуудлыг нийгэмдээ хэрхэн сурталчилж болох талаар олж мэдсэн зүйлээ энэхүү илтгэлээр  хуваалцлаа. 

     Б.Ариунбэлэг: Надад мөрөөдөл бий

      Тэргэнцрийн налуу зам байхгүй тул ээж нь түүнтэй хичээлдээ явахад нь, хичээлээ тарахад нь үргэлж хамт байдаг. Тэрээр "Би том болохоос айж байна" хэмээн олон хүний зүрхийг шархлуулан хэлэв.Түүнд ямар мөрөөдөл байгаа талаар энэхүү илтгэлээс сонсоорой. 

      Э.Тэргэл: Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарал хандуулцгаая

      Сэтгэл зүйн эрүүл мэнддээ хэрхэн анхаарч болох талаар түүний илтгэлээс сонсоорой. 

      С.Дарига: Казак ард түмний соёл

Улаанбаатараас 1760 км-т орших Баян-Өлгий аймгийн иргэдийн олонхийг Казак ястан эзэлдэг. Энэхүү ард түмний  соёл, ёс заншил онцлогийн талаар энэхүү илтгэлээс хүлээн аваарай. 

     У.Ану-Үжин: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүн бүрийн оролцоо чухал

     Уур амьсгалд өөрчлөлт орж, гол ус ширгэсээр.Үүний үр дүнд бидний голлох аж ахуй болох мал аж ахуй өсөж, үржиж амьдрахад хүнд болоод байна. Ингэснэнр малчид малаа заран хот руу шилжин суурьших болсноор хүн амын нягтшил бий болж, агаар, хөрсний бохирдол үүсэж буй...

     Э.Санчирдамба: Хүүхдийн эсрэг цахим гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Техник, технологийн эрин үед цахим ертөнцгүйгээр амьдралыг төсөөлөх боломжгүй болжээ. Цахим ертөнцөөр аялах явцдаа бид юуг ч анзаардаггүй. Үүний улмаас хайртай хүү, охин тань хэн нэгний дарамтанд орж болзошгүй. Тиймээс эцэг эхчүүд ээ хүүхэддээ анхаарлаа сайн хандуулаарай.

 

343   0
НИЙТЭЛСЭН: Солонго