Лхагва 2019-01-02 Улаангом
My Uvs   2021-07-03

Өрсөлдөж биш хамтарч хөгжих боломж-UBC брэнд

     УИХ-ын гишүүн Одонгийн Цогтгэрэл тойрогтоо ажиллаж буй. Өчигдөр аймгийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүдтэй уулзах орон нутагт хэрэгжиж буй “Шинэ хөдөө-Увс” төсөл хэрхэн хэрэгжиж буй талаар танилцсан. Мөн энэ үеэр 2022 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтын саналын талаар зөвлөлдсөн.

     Өнөөдөр өөрийн санаачлан эхлүүлсэн UBC брэндийн зөвлөлийн ажилтай танилцаж, орон нутгийн үйлдвэрлэгчидтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 Хэлэлцүүлэгт “Увсын бизнес кластер”-т нэгдэх хүсэлтэй үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцсон. Иргэдийг орлогожуулахад Увс аймаг төвлөрч ажиллана. Ирэх жилүүдэд хэрэгжих хөтөлбөрүүд ч үүнд чиглэнэ хэмээн аймгийн Засаг дарга Ч.Чимид онцлов. Төр иргэн, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг баримтлан ажиллана. Ингэж хамтрахад итгэлцэл, нэг ойлголт хамгаас чухал болох нь өнгөрсөн хугацаанд харагдлаа. Хэдийгээр аймгийн брэндийн зөвлөл байгуулан ажиллаж буй ч “UBC брэнд” хөгжүүлэх, үйлдвэрлэгчдийн Увсын бизнес кластерт холбох ажлууд орхигдож байгаа учраас “UBC” компани байгуулж, дээрх ажлыг хариуцуулахаар болсноо танилцуулсан.

 

      Орон нутаг бүр  өөрийн онцлог, ялгаатай бараа бүтээгдэхүүн, уламжлалт мэдлэг, түүхий эд, нөөцтэй ч түүнийгээ бүрэн ашигладаггүй. Түүнчлэн хөдөлмөр хүч зарцуулан хийснээ зах зээлд гаргах боломж хомс. Орон нутагтаа өөр хоорондоо өрсөлддөг. 

Орон нутгийн үйлдвэрлэгчид нэгдэж чадвал бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн олон зардлуудыг хэмнэж, бүтээгдэхүүний чанар стандарт, нэр хүнд дээшилж, олох ашиг нэмэгдэх боломжтой.

     Тиймээс явж ирсэн замаа азнан дүгнэж, хоолоо олж буй тогоогоо томруулж, ашиглалтгүй нөөцүүдээ амилуулж цугтаа хөгжих шинэ зам бол  иргэдийн орлогыг нэмэгдүүлэх гэж тодорхойлсон. Энэ зүгт Увс аймаг ирэх жилүүдэд зорьж ажиллах юм.

   Тойрогтоо ажиллаж буй энэ өдрүүдэд олон үйлдвэрлэгчидтэй уулзаж, авал иргэдийн орлого нэмэгдэж, ажил үйлс өөдтэй байх гэдэгт саналт сонсож байна хэмээн УИХ-ын гишүүн Одонгийн Цогтгэрэл хэлэлцүүлгийн үеэр хэлсэн.  

         Орон нутгийн үйлдвэрлэгчдийг яагаад кластер болгон нэгтгэж, нэгдсэн брэндийн дор хөгжүүлэх шаардлагатай талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тайлбарлахдаа: “Энэ бол зах зээлийн зарчим.  Олон улсууд ч ингэж үйлдвэрлэгчдээ хүчирхэг болгодог.

UBC бол менежмент

UBC бол стандарт

UBC бол брэнд юм.

Орон нутгийн үйлдвэрлэгчид нэгдэж чадвал бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн олон зардлуудыг хэмнэж, бүтээгдэхүүний чанар стандарт, нэр хүнд дээшилж, олох ашиг нэмэгдэх боломжтой. Үүнийг бизнесийн зарчмаар нь хөгжүүлэх шаардлагатай. Тийм учраас “UBC” компани байгуулсан. Компанийг Алибабад бүтээгдэхүүн байршуулж, олон зах зээлд монголын бүтээгдэхүүнийг холбон ажиллаж байсан туршлагатай Гаанямбуу гэдэг залуу удирдана. Гэхдээ бид зарчмуудаа тохирох асуудлууд бий. Үйлдвэрлэгчид UBC компанитай олон хэлбэрээр хамтарч ажиллаж болно” хэмээн онцолсон.

     Тиймээс тодорхой стандартыг ханган шинэ зах зээл бүтээгдэхүүнээ таниулах эсвэл савлагааны стандартаа сайжруулан зах зээлд дахин байрших гээд хамтран ажиллах олон боломж бий. Түүнчлэн бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг нэмэгдүүлэн ханган нийлүүлэгчийн өртгийн сүлжээнд ч нэгдэх боломжтой хэмээн “UBC” компанийн гүйцэтгэх захирал н.Гаанямбуу танилцуулсан. UBC компанийн хувьд  зах зээлийн судалгаа хийх, бүтээгдэхүүн хөгжүүлэх зөвлөгөө өгөх зэргээр орон нутгийн үйлдвэрлэгчдийн зах зээлийг боломжийг нэмэгдүүлэхэд голлон анхаарах юм байна.

    Хэлэлцүүлэгт оролцсон чацаргана тариалагч Ц.Баясгалан: Брэнд бүтээгдэхүүн  хөгжүүлнэ гэдэг нь маш олон стандарт шаардлагуудыг хангасан ажил байдгийг UBC-тэй хамтарч ажиллаад улам мэдэрсэн. Капсул хэлбэрийн чацарганын тос үйлдвэрлэлийн стандартаас гадна эрүүл мэндийн стандартуудыг хангасан. Гадагшаа ч борлуулах боломжтой. Тиймээс ганц ганцаараа биш нэгдэж нийлээд ажиллах давуу тал, боломжийг хоцрохгүй байя хэмээн бусад үйлдвэрлэгчдэд хандан хэлсэн юм.  

     Хөдөө орон нутгаа хөгжүүлэхийн тулд юунд хөрөнгө оруулах вэ? Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд төсвийн хөрөнгийн хэмжээнд л төлөвлөж. Олдсон төсвөөрөө байшин барилгаа додомдож, шинэ барилга бариулах мөнгө шийдүүлбэл  алга ташин баярлаж ирсэн. Түүгээрээ нутагтаа хөрөнгө оруулж ингэж бүтээн байгууллаа гэж тайлагнаж алга ташуулдаг.

    Харамсалтай нь хөгжил бол байшин барилга л гэсэн ойлголт чинээндээ тулж, үнэнд гүйцэгдсэн нь “Эдийн засгийн өсөлт, хөгжил чинь яагаад миний амьдралд нөлөөлөхгүй, сайжруулахгүй байгаа юм бэ” гэсэн иргэдийн асуулттай тулгарсан.  

            Нөгөө талд орон нутгийн жижиг дунд болон  өрхийн үйлдвэрүүд, хөдөө аж ахуй амиа аргацаах төдий. Хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсан ч авдаг ашиг орлого нь өргөжих, сайжруулахад хүрэлцэхгүй. Ахуйдаа л дөнгөн данган. Энэ байдлыг UBC брэнд  хэрхэн өөрчлөх бол гэсэн хүлээлт өндөр байна.

UBC брэндэд нэгдэх зарчмуудын талаар орон нутгийн үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй хийсэн уулзалтаас...

 

           

 

             

 

990   0
НИЙТЭЛСЭН: Энхмаа