Лхагва 2019-01-02 Улаангом
MOJO   2021-07-26

Улаангом-Наранбулаг чиглэлийн зам үерт автсан тул болгоомжтой зорчино уу!

      Наранбулаг сумаас Улаангомын чиглэлд 12 км зайд засмал зам үерт автан эвдрээд байна. Үерийн далангаар борооны ус   хальсны улмаас хоёр  километр орчим асфальт усанд идэгджээ. 50 орчим метр зайд асфальтан замын гуравны нэг нь идэгдэж, зорчиход нэн төвөгтэй болсон байна. Тиймээс жолооч нарыг болгоомжтой зорчихыг анхааруулж байна. Зам засварын ажил газрын хөрс хатсаны дараа эхэлж, долоо хоног орчим үргэлжилнэ. Зам засварыг “Увс АЗЗА” компани хийнэ хэмээн Наранбулаг сумын ЗДТГ-аас мэдээллээ.

 

634   0
НИЙТЭЛСЭН: Наранзаяа