Хүний түүх 2021-09-09
Өвс соёлын өргөө өргөн үүдээ
Өв соёлын өргөө найман ханатай баядын том гэр хоёрыг нийлүүлсэн шиг хэмжээтэй. Гэрийн тойруулга, бусад чимэглэл, хаяавч гээд бүх эдийг хийхэд 200 гаруй метр эсгий оржээ. Эсгий үүдийг сөхөн орвол цаваг, дотор хөшгийг эсгийгээр ширж бүтээсэн саруулхан өргөө угтана. Сандлын бүрээс, ширээний бүтээлгийг хүртэл нимгэн эсгийгээр ширж тохируулжээ. Урьдаас уламжлагдсан өвгөдийн ухаан. Хүүг, охиныг торниулдаг, ажил үйлд дадуулдаг монгол ахуй. Өвлөөд авсанд өргөн боломж авчрах ур чадвар бол ӨВ СОЁЛ болж байна. Амьдралаа авч явах, ажил орлогоо дээшлүүлэх үнэт мэдлэг юм. Зургаан жилийн өмнө нь мөрөөдөл л байсан тэр зүйл өнөөдөр өргөө болон сүндэрлэж, өргөн үүдээ түмэн олондоо нээж байна.