Лхагва 2019-01-02 Улаангом
Гэрлээ асаая   2021-12-01

Тойргоо тойлсоор байх уу? Том зорилгоо аваад явах уу?

Аймгийн ИТХ-ын хуралдаан 2022 оны хөгжлийн төлөвлөгөө батлахаар хэлэлцэж байна. Өмнө нь жилийн ажлын төлөвлөгөөг төсөвтэйгөө хамтад нь хэлэлцдэг байсан. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиар эхлээд жилийн ажлын төлөвлөгөөг батлахаар хуралдаж байна. Төлөөлөгч нараас “Дижитал аймаг” гэсэн төсөвт арга хэмжээг задалж төлөөлөгч нарт боломж олгоё. Тойрогтоо ажил хийе. Тодруулбал худаг ус гаргая гэх мэтээр санал гаргалаа. Зарим төлөөлөгч, тодруулбал Б.Алтанням, Ц.Батболд төлөөлөгч  нар  “Эхний жилүүдэд суурь асуудалдаа шийдэх зөв.  Үнэндээ тойрогт 20 сая хуваарилуулж аваад олигтой ажил болдоггүй юм билээ. Тиймээс том зорилгоо эхний жилдээ аваад явъя” гэсэн саналуудыг ярьж байлаа.

Аймгийн Төсвийн Ерөнхийлөгч захирагч, асуудал хэлэлцүүлэгчийн зүгээс эх үүсвэртэй, тодорхой санал гаргахыг хүсээд, 350 сая орчим төсвийн хүрээнд гаргаж буй эх үүсвэргүй саналуудаа хэлэлцэн оруулж ирэх санал гаргалаа.

Жилийн ажлын төлөвлөгөө батлахтай холбоотойгоор бүлгийн зөвшилцлөөр санал хүлээж аваагүй тул ИТХ-ын хуралдаанд суухгүй хэмээн МАН-ын бүлгийн дарга хуралдааныг орхин гарлаа. 

Ингээд аймгийн ИТХ-ын хувьд тойргоо тойлдог байдлаа үргэлжлүүлэх үү? Эсвэл нэг жилдээ тэвчиж том зорилгоо аваад явах уу? гэдэг шийдэлд санал, шүүмжээ уралдуулж байна байна.

309   0
НИЙТЭЛСЭН: MyUvs