Лхагва 2019-01-02 Улаангом
Гэрлээ асаая   2021-12-02

“Увс-Агро” төслийг хэрэгжүүлж, Хөдөө аж ахуйн кластер байгуулна

Увс аймгийн ИТХ- ийн хурлын ээлжит хуралдаанаар “Увс аймгийн газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөний биелэлт 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-г хэлэлцэв.  2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг ХАНГАЛТТАЙ хэрэгжүүлсэн хэмээн үнэлж, 2022 оны төлөвлөгөөг баталлаа.

2022 оны төлөвлөгөөнд:

Хот суурин болон бусад газарт орон сууц үйлдвэр худалдаа үйлчилгээ явуулах зориулалтаар 104.34 га газрыг

Аялал жуулчлалын чиглэлээр 27.60га газрыг

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 36.78 га газар

Гэр бүлийн хэрэгцээнд төмс хүнсний ногоо тариалах зориулалтаар 231.74га газрыг шинээр эзэмшүүлэхээр тусгалаа.

Уул уурхайн нөхөн сэргээлтийг 1.02га газарт, зам шугам сүлжээний зориулалтаар 48.72га газарт хийхээр төлөвлөлөө. Хөдөө  аж ахуйн газарт өвөлжөө хаваржааны зориулалтаар 22.71га газар, хадлангийн зориулалтаар 5305.2га газрыг эзэмшүүлж ашиглуулахаар, орон нутгийн тусгай хамгаалалтад 87.50 га газрыг, ойн сан бүхий газарт 3325.89 га бэлчээрийг засаж сайжруулах хамгаалах зорилгоор 379.9га газрыг есөн худаг засварлаж, шинээр зургаан гаргахаар төлөвлөлөө.  "Хөх үхэртийн гэсэн" хэмээх газарт “Увс-Агро” хөдөө аж ахуйн кластер байгуулахыг аймгийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалаа.  

Хуралдаанаар газрын зохион байгуулалт, төлөвлөлтөд тусаагүй газар хашиж буй асуудлаар санал шүүмж өрнүүлсэн. Ингээд газраа зориулалтаар нь ашиглахгүй буй хүмүүсийн ашиглалтын үр дүнг тооцох   “Хашаа” арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Улаангом сумын Засаг дарга Ц.Гантөмөр танилцууллаа.

Иргэд эзэмшиж байгаа 23.87га газар, шинээр 11.14га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй эзэмшүүлэх, аж ахуйн зориулалтаар эзэмшиж буй 30га газрыг иргэдэд үнээр нь худалдан өмчлүүлэхээр, хууль бусаар эзэмшиж байгаа 2098га газрыг  чөлөөлүүлэхээр тус тус орууллаа.

338   0
НИЙТЭЛСЭН: Ууганцэцэг