Лхагва 2019-01-02 Улаангом
Гэрлээ асаая   2021-12-02

Хэт жижиглэсэн төсвөөс татгалзаж, том төслүүддээ нөөцөө хуваариллаа

Аймгийн ИТХ-ын хуралдаан  ээлжит хуралдаанаа хийж, хуулийн хугацаанд аймгийн төсвөө баталлаа. Энэ жилийн хуралдаан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Засгийн газрын бодлого үйл ажиллагаатайгаа уялдсан төлөвлөлт хийснээ Аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Б.Эрдэнэсүрэн танилцуулан хэлэлцүүлсэн.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид төсвийн орлого бүрдүүлэх, аудитын дүгнэлттэй холбоотой санал, шүүмж өрнүүлсэн.

Төсвийн төслийн тухайд “Шинэ хөдөө-Увс”, “Дижитал аймаг”, Ногоон хөгжилд тулгуурласан ажлууддаа төсвийн боломжоо түлхүү зарцуулахад төлөөлөгчид ерөнхийдөө санал нэгдсэн. Иймээс “Дижитал аймаг” гэсэн 1,5 тэрбумын төсвийг задалж, Гашууны голын тохижилтыг хасаж 800 сая төгрөгийг төлөөлөгчдийн тойрогт зарцуулах МАН-ын бүлгийн саналыг “Ардчилал-Шударга ёс” бүлэг хүлээж аваагүй учраас сөрөг хүчин хурлаа хаян гарсан.

Ингээд үлд төлөөлөгчид хуралдаж аймгийн ирэх оны төсвийг хэлэлцэн баталлаа.

Тойргоо тойлох үр ашиггүй, үрэлгэн төсвөөс аймгийн ИТХ-ын төлөөлөгчид энэ удаад тодорхой хэмжээнд татгалзаж, том ажлуудаа урагшлуулахад нөөцөө хуваариллаа.

Орон нутгийн төсвийн татварын орлогыг өмнөх оны суурь түвшнээс 8,9 хувиар, сүүлийн таван жилийн дундажтай харьцуулахад 18,3 хувиар нэмэгдүүлж төлөвлөснөөр баталсан. Энэ өсөлт нь ААНОАТ-ын 40 хувийг аймгийн төсөвт төвлөрүүлэх болсон нь нөлөөлжээ.

Аймаг сумдад тодорхой эрх мэдэл ирж буй боловч Төрийн үйлчилгээний зарим байгууллагууд төсвийн орлогоо өөрөө бүрдүүлэх үүрэг хариуцлага ч нэмэгджээ.

Мөн ирэх оноос төрийн байгууллагууд цэвэрлэгээ, засвар, халаалт дулаан, унаа, харуул, хамгаалалт зэрэг хуульд заасан хэд хэдэн үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх болж байна.

321   0
НИЙТЭЛСЭН: MyUvs