Лхагва 2019-01-02 Улаангом
Гэрлээ асаая   2021-12-03

Өнөөдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” тохиож байна

Бусдаас  ялгаатай байх нь гадуурхагдаж, үл хүртэхэд хүргэх учиргүй

Танай байгууллага ХБИ-д хэр нээлттэй, хүртээмжтэй вэ?

Жил бүрийн энэ өдрийг тэмдэглэлт өдөр төдий ярьж өнгөрөөсөөр байх уу..

Хүн бүр хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байж, үндсэн эрх, эрх чөлөөгөө эдлэн, нийгмийн баялгаас адил хүртэх эрхтэй. Хүнийг хөгжлийн бэрхшээл болон эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглоно гэж заасан. Тэдгээр хөгжлийн бэрхшээлтэй гэх тодотголтой иргэд өнөөдрийн нийгэмд эрх тэгш байж нийгмийн харилцаанд оролцох нь хязгаарлагдмал. Энд маш олон зөрчил асуудлууд  байдаг.

Увс аймгийн хэмжээнд 4629 хөгжлийн бэрхшээлтэй иргэд  байдаг. Эдгээр иргэдэд хамгийн их тулгамддаг асуудлын нэг нь зорчих зам талбай. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаар үйлчлүүлэхэд босго өндөр. Эндээс л тэдний эрх зөрчигдөж эхэлнэ.

Энэ нийгэм бүгдэд зориулагдсан. Тулгуур эрхтний бэрхшээлтэй, харж чаддаггүй... гэх зэрэг бусдаас  ялгаатай байх нь гадуурхагдаж, үл хүртэх шалтгаан байж боломгүй.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр дундаа тэргэнцэртэй иргэдэд зориулсан зам (шат) байгууллагуудад байдаггүй, байгаа нь стандартад нийцдэггүй гэхэд хилсдэхгүй.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам талбайн ил цухуйсан мөргөцөг маш бага, боломжийн хирээр налуу гаргасан, түвшний зөрүү бага, жигд, тогтвортой, халтиргаанаас хамгаалсан гадаргуутай, гэрэлтүүлэг сайтай  гэх мэт стандартыг хангах ёстой. Гаднаа дом болгож тавьсан шатыг даваад орлоо гэж бодоход дээшээ 2,3 давхар руу хэрхэн гарах вэ?

 Гэх мэт зам талбайн асуудлаас эхлээд л тэд гэрээсээ гарч нийгмийн үйл ажиллагаанд оролцож чадахгүй байсаар л байна. Бид төлөвлөхдөө, хэрэгжүүлэхдээ, барихдаа л бүх хүнд хүртээмжтэй байж чадаж байна уу? гэдгийг боддог ХҮНЛЭГ бодлоготой болмоор байна.

Та байгууллагынхаа үүднээс эхлээд дээд давхар хүртлээ ажиглаад үзээрэй.

367   0
НИЙТЭЛСЭН: Ууганцэцэг