Лхагва 2019-01-02 Улаангом
Гэрлээ асаая   2021-12-20

С.Басанхүү: Хүүхдүүдээ дэмжиж хөгжүүлдэг эцэг эхчүүдэд баярлалаа

Урлах, зурах, бүтээх... авьяас, ур чадвар гэдэг үгсийг бичээгүй байсан ч илтгэх үгс. Төсөөлж, сэтгэлдээ багтааснаас л эхлэх үйл. Урлаж, зурж бүтээсэн бүхэн сүнслэг оршихуйтай байдаг нь сонин.

Насан туршийн боловсрол хүүхэд хөгжлийн төвд  уран зураг, уран баримлын дугуйлангийн хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэнг сонирхож байхад төрсөн сэтгэгдэл.

С.Басанхүү багш “Би заасан гэхээс илүү шавьтайгаа хамтдаа суралцсан”

Модон дээр хар өнгөөр тодруулсан Чингис хааны хөрөг тод харагдана. Ойртон харвал модон хавтан, хадаас, хар өнгийн утсаар л урлажээ. Зүүн хөмсгөө яльгүй өргөж, эгээ л лүндэн буулгах нь гэмээр ихэмсэг төрх. Олон зүйлээр эрээлэн чимээгүй энгийн бүтээл аж. Цогцолбор 2-р сургуулийн 12-р сангийн сурагч Д.Пүрэвсүрэн Утсан урлалаар бүтээл хийснээ тайлагнасан нь ийнхүү олны харааг булааж байна. Ямхханаар ЮМ бүтээхэд  баясдаг хүний сэтгэлийн чанарыг өдөөсөн энэхүү “Утсаар урлах” урлагийн төрөл 17-р зууны үед Англид үүсжээ. Дөрвөн зууны өмнөх урлагийн техникийг судлахад С.Басанхүү багш “Би заасан гэхээс илүү шавьтайгаа хамтдаа суралцсан” гэж даруухан ярина.

     Насан туршийн боловсрол хүүхэд хөгжлийн төвд  уран зураг, уран баримлын дугуйлангийн багш нь С.Басанхүү: “Бусад дугуйлантай харьцуулахад өндөр өртөгтэй хичээлийн хэрэглэгдэхүүн ашигладаг. Хүүхдүүдийнхээ хүсэл сонирхлыг дэмжиж хөгжүүлдэг эцэг эхчүүдийн дэм их” хэмээн ярив. Хүүхдүүд хоёр сарын хугацаанд урлахуйд, зурахуйд хичээн суралцсанаа ээж аавдаа тайлагнаж буй нь энэ.

    Эцэг эхчүүдийн хувьд үзэсгэлэнг үзээд хүүхдүүдийн бүтээлийг шимтэн харах нь хүүхдээрээ бахархаж буй нь илт. Тэд  цаашид улам дэмжиж ажиллахаа илэрхийлж байлаа.

“Хүүхэд бүр өөр өөрийн гэсэн онцлог ур чадвартай. Түүнийг нээхэд л чиглэж сургалтаа явуулдаг. Хүүхэд бүрийн авьяасыг нээх нь хамгийн сонирхолтой”

Зургийн дугуйлангийн сурагчдын дунд “гэрэл зураг уу” гэж эндүүрмээр бүтээлүүд нүдэнд тусна. Бүтээл бүрээс хичээл зүтгэл, тэмүүлэл мэдрэгдэх. Энэ мэт хүүхдүүд шинэ содон зүйлст суралцаж өөрийгөө нээж чөлөөт цагаа үр ашигтай өнгөрөөж байна. Дугуйлан  шат шатны ангилалтай сонирхсон хүн бүхэнд нээлттэй. Дугуйланг зорьж сумуудаас мөн Улаанбаатар хотоос хүртэл ирж суудаг гэнэ. С.Басанхүү:  багш “Хүүхэд бүр өөр өөрийн гэсэн онцлог ур чадвартай. Түүнийг нээхэд л чиглэж сургалтаа явуулдаг. Хүүхэд бүрийн авьяасыг нээх нь хамгийн сонирхолтой” хэмээн ярьсан.

     Насан туршийн боловсрол хүүхэд хөгжлийн төвд таны хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлэх  шатар, даам, бүжиг, хөгжим, уран зураг , уран баримал, монгол бичиг, компьютер зэрэг олон дугуйлан хичээллэдэг. Шинэ оны өмнөхөн дугуйлангийн сурагчид сурсан мэдсэнээ ийнхүү тайлагнаж байна.

 

767   0
НИЙТЭЛСЭН: Ууганцэцэг