Лхагва 2019-01-02 Улаангом
Гэрлээ асаая   2022-03-04

С.Пүрэвдулам: Томчууд үзэл бодлоо шууд тулгахаас, сонсдоггүй. Биднийг анхааралтай сонсох шидтэн гараад ирээсэй гэж хүсдэг

Зүүнхангай сумын ахлах сургуулийн сурагч С.Пүрэвдулам бол залуу манлайлагч. Тэрбээр Улаангомд зохион байгуулагдсан “Мэдье, оролцъё, манлайлъя” уулзалтад сумаасаа уригдан оролцож өсвөр насны охидын өмнө тулгардаг асуудлаар илтгэл тавин хэлэлцүүлсэн. Сургуулийнхаа өсвөр насны 76 охинд тулгарч буй асуудлуудыг судлаад томчуудад танилцуулж байна. Түүний хэлэлцүүлсэн асуудал Зүүнхангай сумын сургуулийн ахлах ангийн охидын асуудал мэт боловч өсвөр насны охидын нийтлэг асуудал мөн гэдэгтэй уулзалтад оролцогчид санал нэгдэж байлаа. Сурагч С.Пүрэвдуламтай ярилцсанаа хүргэе.

 Сайн байна уу? Өөрийгөө танилцуулаач 

Сайн байна уу?  Намайг Сүхбатын Пүрэвдулам гэдэг. Увс аймгийн Зүүнхангай сумын ерөнхий боловсролын сургуулийн 11р ангид сурдаг.  “Z” үеийн төлөөлөл байна.

Хүүхдээсээ юу хэрэгтэйг, яамаар байгааг нь , юу хүсдэгийг, аав ээжийн зүгээс ямар тусламж дэмжлэг шаардлагатайг огт ярилцаж асуудаггүй. Томчууд өөрсдийнхөө үзэл бодлоо шууд тулгадаг. Нээлттэй харилцдаг эцэг эх цөөн байдаг.

Өнөөдрийн уулзалтад илтгэл хэлэлцүүллээ. Хэрхэн бэлдсэн бэ?  

Охидын шилжилтийн насанд эцэг эхчүүдийн тусламж дэмжлэг хамгаас чухал. Тэд бол дэлгэрч буй цэцэгс юм. Тэрээр өсвөр үеийнхний сэтгэл зүй тэр дундаа охидын сэтгэл гутрал, түүнийг хэрхэн даван туулах мөн эцэг эхчүүд охидтойгоо хэрхэн ярилцаж ойлголцох үе тэнгийн найзуудаасаа судалгаа авч илтгэлээ бэлтгэсэн. 76 охин судалгаанд хамрагдсан. Судалгаагаа 12-18 насны хүүхдүүдээс цахимаар авсан. Нэр мэдээлэл нь харагдахгүй. Хариултыг нь уншихад их хэцүү байсан. “Асуудал тулгарсан ч тэгээд л тэвчдэг”, “энэ судалгааг авлаа гээд миний байгаа амьдрал өөрчлөгдөхгүй”,  “Энэ судалгаанд чинь хариулаад ч яах вэ дээ” гэх мэтээр бүүр шантарсан хариултууд ирсэн байсан. Ингээд Судалгаа авч, нэгтгэн дүгнэж, илтгэлээ бэлтгэхэд тусалсан багшдаа, найзууддаа баярлалаа. Маш их сандарч байлаа. Чухал сэдвийг хөндөж ярилаа хэмээн зохион байгуулагчид өндрөөр үнэлсэн.

Өөрийгөө маш их ганцаардсанаар мэдэрдэг. Яг тэр үедээ чин сэтгэлээсээ ярилцах миний нууцыг хэнд ч хэлэхгүй хадгалаад байж байдаг тийм шидтэн гараад ирээсэй гэж хүсдэг.

Өсвөр үеийн охины хувьд өсвөр үеийн охидод тулгамдаж буй асуудал судалгаагаар нь юу гэж гарсан бэ вэ?

Миний хувьд өөр дээрээ эсвэл найзууд дээрээ хараад байхад хамгийн тулгамдаж буй асуудал бол сэтгэл зүйн асуудал. Манай нэг найз ярихдаа ямар ч идэвхгүй,  амьдраад байгаа ч юм шиг үгүй ч юм шиг зүгээр л оршоод байдаг гэж ярьсан.  Надад ч гэсэн заримдаа тэгж санагдах үе байдаг. Тэр үедээ маш их сэтгэл  гутралд ордог яахаа мэддэггүй. Бүх юм болохгүй байгаа мэт санагддаг. Багш нар ч  болохгүй, хичээлдээ муу сураад л, аав ээж нь ойлгохгүй өөрийгөө маш их ганцаардсанаар мэдэрдэг. Яг тэр үедээ чин сэтгэлээсээ ярилцах миний нууцыг хэнд ч хэлэхгүй хадгалаад байж байдаг тийм шидтэн гараад ирээсэй гэж хүсдэг. Бас нэг асуудал бол бид чөлөөт цагаа цахим орчинд өнгөрөөдөг. Энэ нь маш их шүүмжлэл дагуулдаг. Шүүмжлэл дагуулахгүйн тулд бидэнд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар хэрэгтэй. Өвлийн хүйтэнд гол орох уу эсвэл гадуур алхах уу?  Тэгээд ч гадуур явахаар тэнэмэл болчихдог. Тиймээс бидэнд чөлөөт цагаа өнгөрөөх тэнд очоод амар амгаланг мэдрэх тийм газар хэрэгтэй.

Аав ээжүүдийн харилцаа хандлага нь хир байдаг вэ? Өсвөр үеийнхэн аав ээжтэйгээ хэрхэн ярилцаж ойлголцож байна?

Манай аав ээж хоёр нээлттэй байнга ярилцдаг. Харин найзуудаа эргэн тойрноо  ажиглаад байхад аав ээж нь ярилцдаггүй үргэлж хүүхдийнхээ буруу гэж загнаж буруутгах нь их ажиглагддаг.  Гэр бүл гэдэг хамтаараа нийлж байж гэр бүл болдог байтал өөрийнхөө зааж захирснаар хүүхэд нь байх ёстой юм шиг шаарддаг. Хүүхдээсээ юу хэрэгтэйг, яамаар байгааг нь , юу хүсдэгийг, аав ээжийн зүгээс ямар тусламж дэмжлэг шаардлагатайг огт ярилцаж асуудаггүй. Томчууд өөрсдийнхөө үзэл бодлоо шууд тулгадаг. Нээлттэй харилцдаг эцэг эх цөөн байдаг.

Өнөөдрийн бэлтгэсэн мэдээллээ сумынхандаа хуваалцах уу?

Удахгүй 3 сарын 8 нь болох гэж байна. Үүнээс өмнө би нийгмийн ажилтан, иргэний нийгмийн байгууллагатай хамтраад ээжүүддээ зориулаад өсвөр насны охидтойгоо хэрхэн ярилцах, ойлголцох, өсвөр насаа даван туулахад гэр бүл нь хэрхэн туслах талаар сургалт хийхээр төлөвлөсөн байгаа.

Та энэ асуудлаа даван туулахын тулд юуг хийхийг хүсдэг вэ? гэхэд хүүхдүүд хүсдэг зүйл  байхгүй гэж хариулсан. Тэсдэг.  Тэвчдэг.  “Чиний судалгаанд хариуллаа гээд чи миний амьдралыг өөрчлөх биш дээ” гэх мэт хариултууд байсан. Хариултуудыг хараад уйлмаар санагдсан. Шөнийн 3 цаг хүртэл илтгэлээ бичсэн.  

Таны илтгэлээс сэтгэлзүйн асуудлаа тэвчиж даван туулдаг гэсэн байсан?

Бид үеийнхнээсээ ердөө хоёр л асуулт асуусан. Танд ямар ямар асуудлууд тулгарч байна гэж асуухад оролцсон хүүхдүүдийн 87 хувь нь сэтгэл зүйн асуудал байна гэж хариулсан. Хоёрдугаарт нь та энэ асуудлаа даван туулахын тулд юуг хийхийг хүсдэг вэ? гэхэд хүүхдүүд хүсдэг зүйл  байхгүй гэж хариулсан. Тэсдэг.  Тэвчдэг.  “Чиний судалгаанд хариуллаа гээд чи миний амьдралыг өөрчлөх биш дээ” гэх мэт хариултууд байсан. Хариултуудыг хараад уйлмаар санагдсан. Шөнийн 3 цаг хүртэл илтгэлээ бичсэн.  

 Сургууль, төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагын зүгээс өсвөр үе рүү чиглэсэн сургалт үйл ажиллагаа зохион байгуулдаг уу

Нийгмийн ажилтан сургалт зохион байгуулдаг. Сүүлийн жилүүдэд ковид гараад хүүхдүүд гэр гэртээ байсан болохоор аав ээжүүд нь тэр талаар илүү ярилцах хэрэгтэй байсан. Цахимаар сургалт явагдахад алслагдсан сум учраас  бүрэн хамрагдаж чаддаггүй. Тиймээс хүүхдүүд тэр талаар мэдээлэл багатай.

 

Охид хоорондоо асуудлаа ярилцдаг уу?

Манай ангийн охид нийлээд нэгнийхээ гэрт очоод аав ээж нь байхгүйд сэтгэлээ онгойтол уйлах нь уйлаад ярилцдаг. Нэг ангийн найзалдаг 6,7 охидын асуудал тэнд яригдаж байхад орчлон хорвоогийн бүх зовлон тэнд байж байдаг. Асуудлаа ярилцаад хоорондоо зөвлөлддөг. Хэдийгээр сайн найзууд ч гэсэн нэгэндээ хэлж болохгүй нууц гэж бас байна. Тэрийгээ хэлэх нууц шидтэн байгаасай гэж байнга хүсдэг.

Өсвөр насныханд чиглэсэн ямар зүйл хийгээсэй гэж боддог вэ?

Гадуурхалт маш их байдаг. Бүр доод түвшинд. Гадуурхалтыг байхгүй болгохын тулд хүүхдийг хүүхдээр нь нөлөөлүүлэх хэрэгтэй. Хүүхдийг хүүхдээр нь нөлөөлүүлэх гэдэг бодоход амар, хийхэд амар, үр дүнтэй амархан ажил гэж би хувьдаа боддог. Хүүхэд үеийнхэндээ нөлөөлөх гэдэг хамгийн зөв арга.  Нэг хүүхэд газар хогоо хаяхад ингэж болохгүй хогоо аваач ээ гэхэд дахиад тэр хүүхэд хэзээ ч хогоо хаяхгүй харин дараагийн хог хаясан хүүхдэд нөлөөлж эхэлдэг. Муу хүүхдийг муу хүүхэд гэж харалгүйгээр тэр хүүхдийг төлөвшихөд нь туслах хэрэгтэй. Муу гэж нэрлээд байгаа 4 хүүхдийн нэгийг нь өөрчлөхөд нөгөө гурав  нь дагаад өөрчлөгддөг. Тиймээс хүүхдийг хүүхдээр нь нөлөөлүүлэх гэдэг бол төсөв санхүү багатай амархан ажил.

Ярилцсанд баярлалаа.

 

 

655   0
НИЙТЭЛСЭН: Ууганцэцэг