Лхагва 2019-01-02 Улаангом
Хүний түүх   2022-03-27

Улсын хил хамгаалах нь байгалиа хамгаалахын салшгүй нэг хэсэг

Creative hub дундын оффис, ww.myuvs.mn -ээс зохион байгуулдаг

"Хатан зоригийн үлгэр" өөрийн түүх, туршлагаа хуваалцах хурандаа Доржийн Амарсанаа

Хилийн цэргийн 0245-р ангийн хамт олон хил орчмын байгаль хамгаалалд онцгой хувь нэмэр оруулж буй хамт олон. Ангийн захирагч, хурандаа Доржийн Амарсанаа 2018 оны 4-р сард томилогдож ирснээр энэхүү үйл ажиллагаа улам бэхэжжээ. Д.Амарсанаа хурандаа Малчин сумын уугуул аж.  1996 онд нутгаасаа гарснаас хойш 20 жилийн дараа эргэж ирэхдээ байгаль орчинд ээлтэй ажлуудыг санаачлан хийхийг төлөвлөсөн байна.

Д.Амарсанаа хурандаа  Дорноговь аймагт сонсогч байх үед Заставын дарга Сэр-Од гэдэг хошуучаас байгаль, ан амьтныг хилчин хүн хайрлан энэрэхийн чухлыг тусгаж авчээ. Тус заставын ойролцоо байх хэдэн аргальд өвөл зунгүй л өвс, ус дөхүүлж өгч харж ханддаг байсан байна. Хаана очсон ч амьтан ургамлыг анзаарч, хамгаалах ажлыг хийдэг дээ хэмээн тэрбээр ярив.

Говь-Алтай аймгийн Хилийн заставд ажиллаж байхдаа хил орчмын амьтан ургамлыг хамгаалах чиглэлээр хуримтлуулсан туршлагадаа үндэслэн Хилийн цэргийн 0245-р ангийн харьяа заставуудын хамаарах хилийн хэсэг камер суурилуулахаар санаачилсан байна. Ховор амьтдын шилжилт хөдөлгөөнийг ажиглах зорилготой тус ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сан дэмжжээ.

2017 онд  шинэчлэн баталсан хуульд  Хилийн аюулгүй байдлыг хамгаална гэдэг нь гаднаас орж ирэх аюултай бүх нөхцөл байдал, хил орчмын ард иргэдийн аюулгүй байдал, тэдний эд хөрөнгө мал, байгалийн ан амьтан, ус, ургамлыг хамгаалж хилийн аюулгүй байдлыг хангана гэсэн агуулгыг тодотгож өгсөн байна.  Хэдийгээр хуулийг хэрэгжүүлж ажиллах нь үүрэг боловч утга учиртай зорилготой холбож өгснөөр илүү үр дүнтэй болдог. Тиймээс бид байгаль хамгаалах чиглэлийн ажлуудыг ангийнхаа хэмжээнд ажил, аж ахуй, нийгмийн баталгаатайгаа уялдуулан хийдэг хэмээн хурандаа Д.Амарсанаа туршлагаа хуваалцсан.

Улсын хил хамгаалах, хилийн аюулгүй байдлыг хангах нь эх болсон байгаль дэлхийгээ хамгаалахын салшгүй нэг хэсэг. Хилчин бол сайн дурын байгаль хамгаалагч юм.

Тэдний анги “Тэрбум мод” тарих хөдөлгөөнд арван мянган ширхэг мод тарихаар нэгджээ. Улаангомын захад тог цахилгаан зэрэг дэд холбосон таван га газарт мод үржүүлгийн ажлаа эхэлсэн байна. Хилийн зурваст түймрээс сэргийлэх шуудуу татах зэргээр хилийн цэргийнхэнд хүн зон, байгаль орчныг хамгаалах ажил хийж байна. Хурандаа Д.Амарсанаагийн хэлсэнчлэн Улсын хил хамгаалах, хилийн аюулгүй байдлыг хангах нь эх болсон байгаль дэлхийгээ хамгаалахын салшгүй нэг хэсэг. Хилчин бол сайн дурын байгаль хамгаалагч юм.

Ховор амьтдын шилжилт хөдөлгөөнийг ажиглах зорилготой тус ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сан дэмжжээ.

Хилчин хүн өглөөний нар мандахыг бусдаас түрүүлэн харж, хилийн зурваст ширхэг чулуу хөдөлснийг анзааран сэрэмжилдэг бахархмаар албатай. Хүнээс хол оршдог ховор ан амьтад хүртэл бидэнтэй ижил дасал болсон байдаг. Бөхмөрөн сумын Ямаат уулын аргалиуд хилчин биднээс үргэдэггүй хэмээн Д.Амарсанаа хурандаа бахархав. Байгалийн сайханд ажиллаад явах яг хилээ манаж хилчинд төсөөлшгүй сайхан мэт байвч хилийн заставын бие бүрэлдэхүүн тэдний ар гэр, үр хүүхдийн төлөө зорилго өвөртлөн ажиллах нь Улсын хил халдашгүй байх, тэнд алба хааж буй хилчид хилээ сэрэмжтэй манахын үндэс хэмээв.

“Илтгэхийг зөвшөөрнө үү” гэж эхлээд “Явахын зөвшөөрнө үү” гэсэн хоёр өгүүлбэрийн хооронд энэ бүхнийг багтаах учиртай. Тушаал, командаар үүрэг гүйцэтгэдэг ч Хилийн застав гэж буйдхан газарт амьдрал өрнөх учраас нийгмийн суурь үйлчилгээг үзүүлэхийг зорьдог гэнэ. Гэр бүлийн гишүүнд нийгмийн даатгалыг нь төлж өгөх, хүнсний хангалт үзүүлэх, улиралд нэг удаа тэтгэмж үзүүлэх, байр орон сууцаар хангах, улиралд нэг удаа тогтмол эрүүл мэндийн үзлэгт оруулдаг байна. Ангидаа шинэ эмнэлэг барьж магадлан итгэмжлэлээ аваад удаагүй аж. Улсын хил хамгаалах нь байгаль эх дэлхийгээ хайрлах, ан амьтнаа хамгаалахаас эхлээд  хүний амьдралын гүн рүү орсон “Мэдлээ гүйцэтгэе” л гэсэн бол мэдрэмж шаардсан, ухрах буцахын аргагүй алба байдаг аж.

829   0
НИЙТЭЛСЭН: MyUvs