Лхагва 2019-01-02 Улаангом
Гэрлээ асаая   2022-04-04

Улаангом-Жаргалант чиглэлийн зам барилгын ажил ирэх 8-р сард эхэлнэ

Увс болон Ховд аймгийн холбосон 163.3 км автозам Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдана. Монгол Улсын баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төслийн хүрээнд Улаангом–Өлгий сум – Ховдын Мянгад-Жаргалант чиглэлийн 163.3 км авто замыг Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар барихаар замын трасс батлагдсан.  Зам, тээврийн хөгжлийн яамны ТНБДарга С.Батболд, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн Газрын тогтвортой дэд бүтцийн хэлстийн захирал Сужата Гупта, Тээвэр хариуцсан ахлах мэргэжилтэн Николас И Дэй Кастели болон төслийн багийнхан  энэ сарын 2-3-ны өдрүүдэд Увс аймагт ажиллан  авто-зам баригдах трасс, орон нутгийн удирдлагуудын санал болон аймгийн хөгжлийн хэтийн төлөвлөгөөтэй хэрхэн уялдаж байгаатай танилцлаа.  АХБ-ны Зүүн Азийн газрын, тогтвортой дэд бүтцийн хэлтсийн захирал Сужата Гупта аймгийн удирдлагуудтай уулзах үеэрээ “Замын ажлын хүрээнд Тариалан сум руу 18,5км, Увс аймгийн баруун бүсийн сум дундын төв болох Өмнөговь сум руу 27,5 км замууд тус тус барина. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан Санхүүжилтийн Ерөнхий хэлэлцээр, хэлэлцээрийг дагаж хийгдсэн зээлийн гэрээ, олон улсын гүйцэтгэгч, зөвлөхтэй байгуулсан гэрээ, Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дагаж мөрдөх хуулиуд, Азийн хөгжлийн банкны зээлийн ашиглалт, худалдан авалт, зөвлөх үйлчилгээ, төслийг удирдах журмын дагуу хэрэгжүүлж, Засгийн газраас хүлээсэн үүргийн биелэлт, банкнаас тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэн ажиллана” хэмээсэн юм.

Улаангом-Ховд чиглэлийн энэхүү автозам Алтай Соёны тойрог, цаашлаад ази-европийг холбосон авто замын коридор үүсгэж байгаагаараа бүс нутгийн хэмжээнд чухал үүрэгтэй юм. Тодруулбал Монгол Улсыг ОХУ-ын Сибирийн тойрог, БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах оронтой авто замаар холбон хил дамнасан тээврийн коридор бий болж, өөрийн орны нутаг дэвсгэрээр олон улсын транзит тээврийг нэвтрүүлэх, Монгол улсын нийгэм, эдийн засаг, дотоодын авто тээврийг эрчимтэй хөгжүүлэх, улмаар хөрш орнуудын дамжин өнгөрөх ачаа, зорчигч тээвэрлэлтийг нэмэгдүүлж, дотоодын худалдаа, зах зээлийг хөгжих боломж нэмэгдэнэ.

Баруун бүсийн тээвэр ложистикийн төв энэ оноос эхлэн баригдана. Ингэснээр зах зээлийн эрчим, худалдаа, транзит тээврийн урсгалын зангилаа болох боломж Увс аймагт бий болно. 

420   0
НИЙТЭЛСЭН: MyUvs