“Төмөржав” сангийн нэрэмжит Биологийн хичээлийн сорилго зохион байгууллаа

Монгол улсын төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, биологийн шинжлэх ухааны доктор Мятавын Төмөржавын нэрэмжит Боловсролыг дэмжих "ТӨМӨРЖАВ" сангаас санаачлан “Биологийн хичээлийн сорилго” уралдаан зохион байгуулжээ. Элсэлтийн ерөнхий шалгалтад биологийн хичээлээр бэлдэж буй 12-р ангийн сурагчдын дунд зарласан тус сорилгод есөн сургуулийн 70 сурагч оролцсон байна.

ЭЕШ-д бэлдэж буй сурагчид өөрийнхөө аль түвшинд буйг анзаарч, сайжруулахад боломжийг нээж өгснөөрөө их хэрэгтэй ажил болсон.
Сорилгын талаар БШУГ-ын мэргэжилтэн Д.Батнямаас тодруулахад: “Боловсролыг дэмжих Төмөржав сангаас бидэнтэй хамтран ажиллаж “Биологийн хичээлийн сорилго” зүүн бүсийн хэмжээнд зохион байгуулах хүсэлт тавьсан. Ковидын хязгаарлалтаас шалтгаан биечлэн оролцох уралдаан тэмцээнд зохион байгуулахгүй удсан учраас багш, сурагчид маш идэвхтэй оролцсон. Хамгийн гол нь ЭЕШ-д бэлдэж буй сурагчид өөрийнхөө аль түвшинд буйг анзаарч, сайжруулахад боломжийг нээж өгснөөрөө их хэрэгтэй ажил болсон” хэмээсэн юм.
Зүүнговь сумын ахлах сургуулийн 80 жилийн ой, М.Төмөржав агсны 90 жилийн ойг тохиолдуулан үр хүүхдүүд болон ах дүүсийнх нь санаачилгаар боловсролыг дэмжих зорилгоор “Төмөржав” сан байгуулагдсан байна. Энэхүү сан нь боловсролын үйл ажиллагааг дэмжих, сурагчдын мэдлэг боловсролын түвшин сургалтын чанарыг сайжруулах, биологийн олимпиад, дугуйлан хичээллүүлэх, сургуулийн номын сангийн баазыг сайжруулах зэргээр хүүхдүүдэд сайн суралцахад дэмжлэг үзүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг тус сангийн гүйцэтгэх захирал Б.Өлзий сорилгын үеэр танилцуулсан.

Монгол улсын төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, биологийн шинжлэх ухааны доктор Мятавын Төмөржав/1931-2016/ нь Зүүнговь сумаас төрсөн эрдэмтэн, шинжлэх ухааны зүтгэлтэн юм. МУИС-ийг 1954 онд Малын их эмчээр төгсөж, “Монголд үржүүлдэг хонь, ямааны арьс, үсэн бүрхүүлийн морфо-экологийн онцлог, гэршүүлэлтийн өөрчлөлт” сэдвээр 1986 онд доктор (Ph.D), Шинжлэх ухааны доктор (Sc.D) хамгаалсан. Академич М.Төмөржав нь монгол мал, түүний маллагааны талаарх олон арван бүтээл туурвиж байснаас адгуусан амьтныг гаршуулсан байдал, монгол малын гарал угсааг тодруулан туурвисан “Бэлчээрийн монгол мал” сэдэвт номыг 1989 онд, Эртний хүмүүсийн аж ахуйн хэлбэрүүд, нүүдлийн мал аж ахуйн үүсэл, тархалт, нүүдэллэн аж төрөх ёсны онцлог шинжүүдийг тодруулсан “Монгол нүүдэлчин” зохиолыг 1999 онд өөрийн номын шавь профессор Н.Эрдэнэцогттойгоо, 1978 онд “Малчдын санамж бичиг” номонд “Мал эмчлэх аргыг” гурван жижиг болгон ардын арга, элдвээр осолдсон малд үзүүлэх тусламж, зарим өвчин эмгэгийг анагаах арга гэж ангилан бичсэн нь мал аж ахуй эрхлэгчдийн хийгээд эмч мэргэжилтнүүдийн гарын авлага болохуйц үнэ цэнтэй бүтээлүүд юм. 2011 онд Зүүнговь сумын ахдах сургуулийг мал аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан Шинжлэх ухааны гавьяат зүтгэлт, академич Мятавын Төмөржавын нэрэмжит болгосон.

Биологийн хичээлийн сорилго уралдаа зохион байгуулж уралдаанд Цогцолбор 1, 2-р сургууль, 6-р сургууль, Эрдмийн эхлэл сургууль, Зүүнговь, Баруунтуруун, Хяргас, Тэс, Наранбулаг сумын ерөнхий боловсролын сурагчид оролцсоноо эхний 14 сурагчийг шалгаруулж, Боловсролыг дэмжих "Төмөржав" сангаас нийт 1820000төгрөгөөр шагнаж урамшуулжээ.
Мөн "Биологи амьдралд" эсээ бичлэгийн уралдаан болж, 10 сургуулийн 20 орчим сурагч бүтээлээ ирүүлснээс
1-р байр: "Эрдмийн эхлэл" сургуулийн 9-р ангийн сурагч Энхтунгалаг
2-р байр: Зүүнговь ЕБС-ийн 9-р ангийн сурагч Б.Бөртэ
3-р байр: Зүүнговь ЕБС-ийн 11-р ангийн сурагч Б.Ган-Эрдэнэ нарын бичсэн эсээ шалгарч Сумын засаг дарга Б.Эрдэнэ-Очир /100000 төг/-өөр шагнаж урамшууллаа.
Сорилын дүн
№ |
КОД |
СУРАГЧИЙН НЭРС |
СУРГУУЛЬ |
БАЙР |
ШАГНАЛ |
1 |
2022047 |
Б. Амгалан |
Цогцолбор 1 |
1 |
400000 |
2 |
2022016 |
Б. Сувд- эрдэнэ |
Эрдмийн эхлэл |
2 |
300000 |
3 |
2022057 |
Д. Цэрэнтогтох |
Цогцолбор 1 |
3 |
200000 |
4 |
2022049 |
Э. Содбилэг |
Цогцолбор 1 |
4 |
100000 |
5 |
2022054 |
Л. Анударь |
Цогцолбор 1 |
5 |
100000 |
6 |
2022017 |
А. Ундармаа |
Эрдмийн эхлэл |
6 |
80000 |
7 |
2022035 |
Н. Өнөрцэцэг |
6-р сургууль |
7 |
80000 |
8 |
2022001 |
Ө. Өнөрмаа |
Цогцолбор 2 |
8 |
80000 |
9 |
2022003 |
Б. Оюунбилэг |
Цогцолбор 2 |
9 |
80000 |
10 |
2022048 |
Ц. Анужин |
Цогцолбор 1 |
10 |
80000 |
11 |
2022018 |
И. Сүндэрьяа |
Эрдмийн эхлэл |
10 |
80000 |
12 |
2022011 |
Э. Номин- эрдэнэ |
Хяргас |
10 |
80000 |
13 |
2022052 |
О. Болортунгалаг |
Цогцолбор 1 |
10 |
80000 |
14 |
2022060 |
Б. Саруул |
Цогцолбор 1 |
10 |
80000 |
|
НИЙТ |
|
|
|
1820000 |
|
|
|
|
|
|