Лхагва 2019-01-02 Улаангом
Гэрлээ асаая   2022-10-18

Монгол Улсын Аварга Сүхбаатарын МӨНХБАТ: Амьтны амь хороож сэргэдэг нүгэл хурсан хиймориор яах юм

2021 оны 10-р сарын 05. Увс нутагт энэ намар дулаахан, урт налгар болж байна. Өглөөний нар мандах цагаар Улаан уулын урд хормойд уулзахаар Монгол Улсын аварга Сүхбаатарын Мөнхбаттай бид болзсон юм. Гэгээ түгж, сүүдэр агшсаар нар мандлаа. Аварга аль хэдийн ирсэн байв. “Барилдаанаа даатгаад залбираад л явдаг энэ өндөр хайрхдын дунд орж мэдэрье, анзааръя гэж эртнээс бодсон. Өндөр уулсын эко системд нэвтэрч, байгалийн сайхныг мэдрэх аялалд нэгдсэн та бүхэнд баярлалаа” хэмээн С.Мөнхбат аварга аяллын зорилгоо тодотгов.

Амар тайван ноёрхох онгон байгаль. Өндөр уулсын дунд бидний яриа өрнөсөн юм. Увс аймгийн Тариалан сум, Рашаант. ДТД-2400 метр. 
 

 Бид далайн түвшнээс дээш 2400 орчим метрийн өндөрт зогсож байна. Тээр хөтлийн цаана бугын сүрэгтэй таарлаа. Арын өндөр хайрхны энгэрт янгир бэлчиж байгаа нь харагдаж байна. Танд ямар мэдрэмж төрж байна?

Хархираа, Түргэний уулсын цаст хайрхнуудын дундах Рашаантын хөтөл. Тойроод цаст хайрхад. Шагайтын хөтөл гараад л өвөр руу орж яваа бугын сүрэгтэй таарлаа. Маш их бэлгэшээлээ. Өглөөнөөс хойш хангай дэлхий харуулах зүйлсээ харамгүй харууллаа гэж. Өчигдөр Улаангомд “Эрчүүдийн форум”-д эрэгтэйчүүдийн манлайлал, нийгэмд оруулах хувь нэмэр, биеэ авч явах соёл гээд ярьсантай минь нийцэх байгалийн хуулийг олж хараад урамшлаа. Зөв л яваа юм байна гэж. Чи бугын сүргийг анзаарсан уу? Залуу идэрхэн буга сүргийнхээ нэлээн өмнө соргогоор алхаж явсан. Дунд нь марал, согоонууд, нэлээн хойно нь том, сүрлэг буга сүргээ нөмөрлөн явж байсан. Үүнийг хараад эр хүний, аав хүний хувьд үр хүүхэд, гэр бүлээ хамгаалах, зөв үлгэрлэх. Нийгэмд эергээр нөлөөлөх талаар төлөвлөж, зорьж, эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлэх эрч, урам аваад явж байна.

.., энд байгаа амьтан бүхэн үүрэгтэй. Тарвага зурам ургамлын үндсийг сийрүүлж, буга, аргаль, ангирууд ургамлын үрийг газраас газарт зөөж байгалийг сэргээхийн төлөө зохилдлоготой гээд бодохоор хамгийн хөнөөлт хүмүүс бид байгаа биз. Тиймээс би амьтан хороохгүй, агнахгүй.

Хийморио сэргээж, ан хийх талаар бодогдоогүй гэж үү?

Хийморь сэргэнэ гэдэг чинь хүч, бяр тэнхээ чивчирч, түүнтэй хамт сэтгэл санаа өөдрөг, золбоотой байхыг хэлнэ, миний бодлоор. Энэ уулсын дунд ирээд, алтайн салхиар амьсгалаад зогсож байна. Байгалийг харж баясаж, ан, амьтадыг бахдаж л явснаас буу шийдэм агсаж, ан хийж байсан удаагүй ээ. Монголчууд гөрөөлөх, ан авд мордох, намнах гэдэг байж.  Магадгүй уулын өндөрт, хээр хөдөөд, хад асга туулж явах нь амьсгаа задалж, хөл чангаруулж, хүч тамир сэргээдэг байсныг хийморь сэргэлээ гэж ярьдаг байсан байх. Түүнээс амьтны амь хороогоод сэргэдэг нүгэл хурсан хийморь хэнд хэрэгтэй юм. Ер нь өвөг дээдэс маань ан амьтадыг хотон дахь мал шигээ мэддэг. Тийм учраас сорлож, шүүж биш онд орохгүй байж магадгүй, хөгшин хөвөөг нь анзаарч авладаг байсан. Одоогийнх шиг хурдан хүлэг, цэцэн буугаар илүүрхэж, уул хад доргиож яваагүй л. Өнөөдөр энд уулын болон ойн туруутнууд, тарвага, зурамтайгаа,  хойлог, ёл жигүүртнүүд зэрэгцээд амьдарч байна. Байгаль байхгүй бол хүн юу юм бэ? Өнөөдөр энд байгаа амьтан бүхэн үүрэгтэй. Тарвага зурам ургамлын үндсийг сийрүүлж, буга, аргаль, ангирууд ургамлын үрийг газраас газарт зөөж байгалийг сэргээхийн төлөө зохилдлоготой гээд бодохоор хамгийн хөнөөлт хүмүүс бид байгаа биз. Тиймээс би амьтан хороохгүй, агнахгүй.

Сүүлийн үед байгаль, дэлхийгээ хамгаалах талаар ярьж “Эх дэлхийгээ хамгаалъя”  хэмээн уриалсан. Яагаад байгаль хамгаалахад хувь нэмрээ оруулах ярьж, хэлэх болов?

Бөхөө л барилдахгүй..,  гэж үү? /инээв/  Эсвэл улс төрд орох гээд байгаа юм уу гээд  сүүлийн үед их ирж байгаа асуулт, өнгө аяс л даа. Би Монгол үндэсний бөхийн аварга. Бөх хүн “төрдөг” гэж ярьцгаадаг. Төрмөл болохоор бяр тэнхээ нь байгалиас заяагдсан. Тийм ч учраас үндэсний бөхөд байгальтай холбогдсон зан үйл, бэлгэдэл их. Нутгийн уулс нь дагаж барилддаг гээд л ярьдаг. Тэгэхээр энэ оюун ухаан, бяр, тэнхээг заяалгасан эх дэлхийгээ хайрлаж, хамгаалах нь оюун ухаант хүний ухамсарт үйл. Үүнийг илүү үзэж, улс төрд орох нь гэж хочлоод байх нь илүүц биз. 

Бид юу байгаагаа таньж мэдсэнээр хамгаалах, сэргээх боломжтой болно шүү дээ. Наад зах нь төрсөн сум руугаа яваад ороход сумын төвөөс их талбайтай хогийн цэгийн дундуур явсаар хүрдэг. Энэ бүхэнд эмзэглэж бас хүмүүстэй хамтраад хийхэд үр дүн харагдаж байсанд урамшаад л байгаль хамгаалахад өөрийн чадах зүйлээрээ дэм үзүүлэхээр шийдсэн.

Ухамсар, бэлгэдэл талаас ийм л байх. Гэхдээ аливааг хийх сэдэл бахархлаас илүү санаа зовнил, эмзэглэлээс л сэдэлжиж эхэлсэн байх нь их. Юунаас болоод илүү их цаг, сэтгэл, хөрөнгө зориулж хийж болсныг тань л сонирхож байна.

Хэдэн жилийн өмнө дөө, нутагтаа очоод Ханхийн арын моднууд хожуул болчихсоныг хараад үнэхээр цочирдсон. Багадаа адуугаа оруулчхаад олдоггүй байсан битүү модтой ар л даа. Түлшинд хэрэглэсээр тийм болсон гэсэн. Өөр нэг газар өт хорхойд идэгдчихсэн байсныг орон нутгийн байгаль хамгаалах байгууллагад хэлж хор, цацуулсан. Эргээд очиход өтөнд идэгдээд байсан моднууд сэргэсэн байсан. Эндээс л урам авсан даа. Аан,  байгаль орчныг сэргээж болох юм байна. Үүний төлөө ажиллавал илүү их аз жаргал мэдрэх юм байна гэдгээ ойлгосон. 2016 оноос Ханхөхийд ургадаг эмийн ургамлуудын судалгааг хийж байна. Бид юу байгаагаа таньж мэдсэнээр хамгаалах, сэргээх боломжтой болно шүү дээ. Наад зах нь төрсөн сум руугаа яваад ороход сумын төвөөс их талбайтай хогийн цэгийн дундуур явсаар хүрдэг. Энэ бүхэнд эмзэглэж бас хүмүүстэй хамтраад хийхэд үр дүн харагдаж байсанд урамшаад л байгаль хамгаалахад өөрийн чадах зүйлээрээ дэм үзүүлэхээр шийдсэн.

Та замд байгаль хамгийн хүчирхэг нь юм. Аливааг байранд нь тавьдаг гээд ярьсан.  Мөн бид байгаль орчноо маш их бохирдуулж, доройтуулж байгаад эмзэглэсэн гэлээ. Гэхдээ элбэг баян, тансаг, тухлаг амьдрах нь өнөөдрийн бидний хүсэл.

Хүсэл гэхээс илүү шунал юм даа. Уур амьсгалын өөрчлөлтөөр дэлхий ертөнц хувираад, хувьсаад байна. Өнөөдөр сүрдэм харагдаж буй  тээр урдах /Түргэний оргилыг заав/ уулсын мөнх цас 2050 он гэхэд хайлж дуусна гэсэн эрдэмтдийн таамаг бий  юм билээ. Гадаргын цэвэр усны нөөц улам л хомсдож байна. Миний үр хүүхэд мянга /нутгийн хэлц/ баян байлаа гээд, алт мөнгөөр бялхаад ч цэвэр усаа ууж чадахгүйд хүрэх вий. Ингээд бодохоор өнөөдөр бид хойчийнхоо төлөө хичээхгүй гээд яах билээ. Онгон дагшин байгалиа хойч үедээ өвлүүлэн үлдээцгээе гэж үнэхээр уриалж байна. Уриалаад өнгөрөх биш нүүдэлчин монголчуудын байгаль дэлхийгээ сөрж биш дасан зохицож аж төрж ирсэн тэр өв уламжлалыг сэргээмээр байна.

Янгирын сүрэг идээшилж буй тэр уулын тагтан дээр айл өвөлждөг /Шар гануугийн өвөлжөө/ бололтой. Бараг ДТД 2800 метр гэж байна.

Харин тийм. Тэр өвөлжөө рүүгээ нэн хэрэгтэй зүйлээ сарлагт ачаалаад хүн, малгүй нэг жимээр өгсөж хүрдэг юм байна. Жинхэнэ дасан зохицох гэж энэ байх. Гэхдээ нүүж гараад амьдраад аж төрж буй нь бахадмаар ч ирвэстэй “зохицох” асуудал гардаг биз. Тариалан сумын Байгаль  хамгаалагч Ч.Адъяасүрэнгийн хэлж байгаагаар Ирвэсийн гүйдэг коридор нутаг юм байна. 

 Ирвэсийн байршил, хөдөлгөөнийг судалдаг мониторинг судалгааны замналаар явлаа... /Асууж дуусаагүй байтал аварга тосон ярьж эхлэв. С.Мөнхбат аварга догдолж, сонирхож, сонжиж, эргэцүүлж яваа нь илт. Өчигдрөөс хойш сэтгэлд нь хөндүүрлээд байсан зүйлээ ингэж нээх шиг/

 

Нээрээ Манай нүүдэлчин соёл үнэхээр гайхалтай. Байгальтайгаа дасан зохицож байгалийг эзэрхийлж биш түүний хүчинд, түүний хуулиар уусаж амьдарч ирсний баталгаа. Ирвэсийн нутаг,  байршил руу ингэж нэвтэрч, уулын тагтанд гарч байгаа хүмүүс Цаст уулын эзэнд хааяа “өргөл өгөхөөс”  гудайдаггүй байлгүй гэж бас бодож зогсоно.

Бусад ирвэс нь ийм тэмдэгтэй газарт давхцан амьдардаггүй. Өөр газар сонгоно.  Нэгнийхээ хил хязгаар руу давдаггүй, нэвтэрдэггүй. Амьтад нэгнээ хүндэтгэн амьдарч байна.  Байгалийн хууль ийм аж. Гэтэл бид яаж байна. Сайн таньж мэдээгүй мөртөө  бусдын ахуйд хэт оролцож, шүүж байна. Өөрсдийн үзэж, сонссоноороо муулсаар.

Төдийлөн таньж судлаагүй байсан ИРВЭС гэдэг амьтныг судалж, байгалийн тэнцвэрт оруулж буй үүргийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн дэмжлэгээр таньж мэдсэн байна. Энэ амьтны ахуйд нэвтэрч, зан араншныг нь таньж, хамгаалж үлдэхэд их анхаарах болж. Хүмүүс бидний амьдралд гажуудсан зүйлс ямар их байна аа. Хүн бол байгалийн бүтээгдэхүүн.  Чи боддоо энд амьтад хүртэл нэгнийхээ хил хязгаар руу нэвтрэхгүй байна. Ирвэс өөрийн эзэмшил нутгаа тодорхой хугацаанд эргэж тойрдог юм байна. Ингэж явахдаа үнэртүүлэгч гээч зүйл цацаж, самардац үлдээж, бумбаа тавьдаг. Бусад ирвэс нь ийм тэмдэгтэй газарт давхцан амьдардаггүй. Өөр газар сонгоно.  Нэгнийхээ хил хязгаар руу давдаггүй, нэвтэрдэггүй. Амьтад нэгнээ хүндэтгэн амьдарч байна.  Байгалийн хууль ийм аж. Гэтэл бид яаж байна. Сайн таньж мэдээгүй мөртөө  бусдын ахуйд хэт оролцож, шүүж байна. Өөрсдийн үзэж, сонссоноороо муулсаар.

Хойчоо бодсон аав хүний зовнил, байгаль дэлхийгээ шүтэж эрч энергиэ сэргээдэг Монгол бөхийн Аварга хүний эх дэлхийгээ хамгаалах тухай, өв соёл, байгальд жудагтай хандахаас илүү шалтгаан хайгаад уу?

Бидний сууж байгаагаас тээр доор ёл нисэж байна. Их өндөрт гарчээ.  Гоё байна уу? үүнийг хараад огшихгүй байна уу? Яг хажууд буга урамдаж байна. Сонс доо.

“.., Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой

Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай” гэдэг шүлэг аманд аяндаа орж байгаа биз. Байгаль дэлхийг онгон төрөхөөр нь хамгаалахын тулд хөдөлмөр цаг заваа зарцуулан ажиллаж байна байна, байгаль орчны байгууллага, түүний ажилтнууд. Эд юуны төлөө ажиллаад байгаа юм бэ? Бугыг чононоос хамгаалахын тулд уу, янгирыг ирвэсээс хамгаалаад байгаа юм уу? Хүнээс байгалийн хамгаалахын тулд байгаль хамгаалагч нар  хүнд хэцүү хөдөлмөр хийж явна. Хүмүүс бид бүхнийг байгалиас авч амьдардаг мөртөө хамгийн хөнөөлт дайсан болоод хувирчихсан. Байгалиа хамгаалдаг зүйлийг бид олигтой хийхгүй байна. Уг нь бол нүүдэлчин Монголчууд бид байгаль дэлхийтэйгээ дасан зохицож амьдарсаар ирсэн, амьдарч ч байгаа ард түмэн. Би угаасаа байгалийг дэлхийг ухаж биш ургуулж л амьдралаа авч явж ирсэн айлын хүүхэд. Тарьж, ургуулах хөдөлмөрийн үр шимийг мэддэг хүмүүжил, ухамсартай. Байгалиасаа эрч энергиэ авдаг Монгол бөхийн өв соёлыг тээж яваа Аварга хүн. Бас аав хүн. Бугын сүрэгтэй таарч, Янгир идээшлэн бэлчихийг холоос харлаа. Үнэртэн цацаж, бумбаа тавьж эзэмшил нутгаа тогтоосон Ирвэсийн шинэхэн ул мөртэй таарав. Нэг өдрийн дотор харсан, мэдэрсэн бүхнээ үр, ачдаа яг байгаагаар нь үлдээмээр байна. Үлгэр домог биш үнэн бодитоор нь мэдрүүлэхийг хүсэж байна.   Үүнээс илүү шалтгаан юу байх гэж. Өнөөдөр би нэг зүйлд их баярлалаа.

Юунд?

Монголчуудын байгалиа хамгаалах өв соёл сэргэж байна. Байгаль хамгаалах бодлого өв уламжлалтай уялдаж эрчимжиж, хөгжиж байгаа юм байна. Энэ нутагт амьдарч буй малчинд нөхөрлөл болон зохион байгуулалтад орж, байгалийн орчны эсрэг гэмт үйлдлээс сэргийлж ажиллаж байгаа юм байна. Үүний хүчинд байгаль орчин үнэхээр сэргэж байна. Байгалиа хамгаалах, хойч үедээ өвлүүлэхийн төлөө өв соёлоо сэргээх нь дэлхийн байгаль хамгаалалд хувь нэмрээ оруулж буй бидний үүрэг юм.

Нэг өдрийн маш сонирхолтой аялалд оролцох боломж олгосон танд баярлалаа. Байгаль, эх дэлхийн тухай онгон дагшин байгаль, сүрлэг уулсын дунд ярих нь үнэхээр онцгой мэдрэмж өгч байна.

Та бүхэнд баярлалаа. Монголын минь уулс ус онгон дагшнаараа үеийн үед оршиг. Ажил үйлээ даатгаад л явдаг нутгийн цаст хайрхдынхаа дунд, Ирвэсийн нутагт зогсож байна. Хүн, ан, амьтад, жигүүртэн шувууд эн тэнцэн зэрэгцэн амьдрах байгалийн зохилдлогоог энд л улам илүү мэдэрч байна. Тэнцвэргүйг тэнцүүлж, болохгүйг байранд тавьдаг нь БАЙГАЛЬ юм. Байгалиа хамгаалж, дасан зохицож амьдарч ирсэн өв уламжлалаа сэргээцгээе.

Таны санаж, зорьж буй ажил үйлд тань амжилт хүсье.

www.myuvs.mn

1235   0
НИЙТЭЛСЭН: MyUvs