Лхагва 2019-01-02 Улаангом
MOJO   2020-09-06

Залуусын заавал үзэх таван илтгэл

Орон нутгийн шийдвэр гаргах үйл явцад хэрхэн мэдлэгтэй, хариуцлагатай оролцох вэ? Яагаад...

 Орон нутгийн шийдвэр гаргах үйл явцад оролцоход залуус бид юу анзаарах, хэрхэн оролцох вэ? Утга учиртай, мэдлэгтэй оролцоотой хариуцлагатай иргэн байхын тулд залуус бидний анхаарах таван чухал асуудлыг   ЛИЙД Төгсөгчдийн Холбоо нь виртуал “ЛИЙДинг Аймаг”-аар дамжуулан хүргэж байна. Залууст урам зориг өгөх, дэмжлэг үзүүлэх зорилготой таван агуулгыг та бүхэнд хүргэж байна. 

1. А.Оюун-Эрдэнэ – (Инженер) Залуусын дуу хоолой

Залуус үзэл бодол хуваалцах, дуу хоолойгоо хүргэх нь яагаад чухал, хэрхэн утга учиртай оролцох болон нөлөөллийн ажил хийсэн  түүх

2. Д.Оргил – (Улс төр судлаач) Залуу сонгогч

Залуусын оролцоо, идэвхи нь сонгуульд яагаад чухал, хэрхэн утга учиртай оролцох тухайд. Мөн орон нутгийн сонгуулийн онцлог.

3. Б.Туул - (Багш) Иргэний Оролцоо

Шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоо нэмэгдсэнээр сайн засаглал, төрийн хариуцлагын тогтолцоог сайжруулдаг тухай өөрийн түүхдээ тулгуурлан бэлтгэсэн илтгэл

4. Ү.Амарбат – (Хуульч) Өөрчлөлтийн түүх

Бид шийдвэрийнхээ үр дүн. Залуус хүсч байгаа нийгэмээ бүтээхийн тулд өөрчлөлт хийх хэрэгтэй. Өндөр төлбөртэй олдсон түүний түүх танд ихийг бодогдуулж, өөрчлөлт хийх сэдэл өгөх болов уу.

5. Б.Болорсайхан – (Хүний Эрхийн активист) Эгэх хариуцлага

Эгэх хариуцлага гэж юу вэ? Залуус УИХ эсвэл ИТХ-д сонгосон төлөөллөөс хэрхэн эгэх хариуцлага нэхэх, ямар үр дүнтэй аргууд 

 

697   0
НИЙТЭЛСЭН: Энхмаа