Лхагва 2019-01-02 Улаангом
Хүний түүх   2020-09-10

ГУТАЛ УРЛААЧ БОЛСОН ТҮҮХ

Монгол гутал урлаач Л.Батхуяг: Манай гутлыг гурван жил өмсөөд дахиад захиалдаг

  Монгол гутал оёж эхэлсэн бид хоёрын түүх их адармаатай. Товчхондоо амьдрахын эрхээр эхэлж оёсон ч одоо баяд монгол гутлын өв тээгчид болсон хэмээн Л.Батхуяг ах яриагаа эхэллээ. Түүний эхнэр У.Батжаргал “Тийм биш үү. Энэ хүн мөрдөнд шалгагдаж байхдаа хоёр гутлын түрий битүүлээд орхисныг уллаж, зараад амьдрал залгасан” гээд ярианд оролцов.

Яг ямар шалтгаан юм бол? гэж бодсон ч асуусангүй. Бодлыг таасан мэт ах яриагаа үргэлжлүүллээ.

   Аймгийн төв рүү мал тууж хүргэсэн биш хэрэгтэн болсон. Туулгасан эзэн нь тодорхой, хөлсөөр туусан нь гэрчээр нотлогдож байсан ч ял шийтгэл хүлээсэн. Гэвч одоо ичиж эмээх юм алга аа. Намайг байхгүй хугацаанд ээж, эхнэр хоёр маань гутал оёж, амьдралаа залгуулж байсан. Ээж маань гутал маш сайхан урладаг. Насаараа харж өссөн болохоор хэрхэн эсгэх, оёх нь  хараанд сууж, гарт орчихдог юм билээ. 11 жилийн турш оёж байна.

Намар есдүгээр сараас эхлээд захиалга ирнэ. Тэгээд л оёно доо. Манай гутлыг авсан хүн гурван жил өмсдөг. Сайрхаж байгаа юм биш хэмээн Л.Батхуяг ах хээгүй хуучилна.

У.Батнасан: Дэлхийн өнцөг булаг бүрд хэрэглэгчтэй болохыг хүсдэг

Зургийг Д.Батсайхан
 

    Бөхчүүдэд, дуучдад, УИХ гишүүн асан Ч.Авдай гуайн захиалгаар гутал оёж өгч байлаа. Бид хоёр энгийн монгол гутлаа 130 мянгаар оёдог. Гурван хавчаартайг 200 мянга, угалзтай бол 300 мянгаар оёно. Талбайн 64 гээд бүүр үнэтэй оёдог гутал бий.  Бид одоо амьжиргаагаа залгуулахаас гадна энэ гутлаа дэлхийн өнцөг булан бүрд хэрэглэгчтэй болохыг хүсдэг хэмээн У.Батжаргал эгч ярив.   

Манай хүн нэг удаа төслийн сургалтад суусан чинь та хоёрын хийдэг гутал бол Баяд ястны л гутал. Тиймээс төслийн дэмжлэг үзүүлэхэд хэцүү гэсэн юм байх. Түүнээс хойш л манай хүн монгол гутлаа олон хүнд оёж хүргэнэ хэмээн ярьдаг болсон гээд эхнэрээрээ бахархав. Танай гутлыг тэгээд зөвхөн баяд ястнууд л өмсдөг юм уу гэхэд

    Юу гэж дээ. Бусад аймгуудаас олон хүн захиалж авдаг. Надад борлуулахын зовлон байдаггүй юм шүү дээ. Өөр аймгаас захиалахаар хамгийн хурднаар оёж хүргэх гээд улайраад суучихна.  Тэр байтугай Тувачууд хүртэл захиалж авна. Танай гутал эдэлгээ их даадаг гэдэг юм.  Бид түүнд нь урамшаад хамгийн чанартай материалыг сонгож оёдог. Чанартай материалаас гадна оёх техник гэж байна. Монгол гутал уллахад жигд, чанга татах чухал. Гарын ур, эв дүйгээс гадна мэдрэмж бас чухал юм уу л гэж боддог. Баяд монгол гутлын бас нэг онцлог нь эсгий улаа товруу  /улаа хүрээлэн оёх/  хатгах. Эсгий норж сунаж, хэлбэр алдахаас хамгаалдаг. Буриад гутлаа ч мөн ингэж урладаг. Манайхан л буриад гээд байдаг. Монгол гутлыг бодоход хамар мөлгөр, илүү хөнгөн. Өлгий, Өмнөговь сумынхан “Канчин” гэдэг юм билээ. Тэгээд хүүхдийн бойтог оёно.

Блокоор ажлын байр барьж авчээ. Тэдний яриаг сонсоод суухад энэ нь явсаар үндэсний онцлогийн шингээсэн урлан болох болов уу гэсэн төсөөлөл бууна.

Зургийг Д.Батсайхан

 

1840   0
НИЙТЭЛСЭН: Анужин